n
Co_O_L

Нийт эрэлт, нийт нийлүүлэлт /тест бодлого дасгал/

Бичсэн: huslen
1.     Нийт эрэлтийн муруй нь баруун тийш шилжилт хийх нь юуг тусгаж чадах

  вэ?

а) Үнийн түвшин ба бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ нэгэн зэрэг өссөнийг.

б) Бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөөгүй үед, үнийн түвшин өссөнийг.

в) Үнийн түвшин өсч, бодит үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ буурсныг

д)  Өмнөх бүх хариулт буруу

2      Нийт эрэлтийн муруй нь баруун ба зүүн тийш шилжилт хийх үр дүн адилхан гэвэл:

а) Энэ шилжилт  нийт нийлүүлэлтийн муруй нь хэвтээ хэрчим дээр

явагдана.

б) Энэ шилжилт нь нийт нийлүүлэлтийн муруйн босоо хэрчим дээр явагдана.

в) Энэ шилжилт нь нийт нийлүүлэ...

15:40 - 2010-02-28 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Макро эдийн засгийн тогтворгүй байдал. Ажилгүйдэл ба инфляци / бодлого дасгал, тест, асуулт, хариу /

Бичсэн: huslen
1.   Дор дурьдсан хүмүүс нь ажил эрхлэлт болон ажиллах хүчинд хандах 

                            хандлагын үүднээс авч үзвэл дараах 3 бүлэглэлтийн алинд нь хамаарагдах вэ?

-          ажил эрхэлж буй хүмүүс (Аэ)

-          ажилгүй хүмүүс (Аг)

-          ажиллах хүчний бүрэлдэхүүнд ордоггүй хүмүүс (АХб.о)

 

а)  Өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан ажилчин

б)  Хагас ажлын дэглэмд шилжсэн ажилчин

в)  Эрүүл мэндийн улмаас цаашид ажиллаж чадахгүй болсон багш

г)  Урт хугацааны турш ажил хайгаад олохгүй учраас цаашид ажил хайхаа больсон ажлаас халагдсан хүн

д)  Их дээд сургуулийн өдрийн ангид сурч буй оюутан

е...

15:28 - 2010-02-28 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Худалч хүмүүсийг хэрхэн яаж таних вэ?

Бичсэн: huslen
Янз бүрийн зорилгоор хүмүүс худал хэлдэг. Зарим үед худал ярих нь тустай ч гэдэг. Гэхдээ л худал үг, яриа нь хүнийг төөрөгдүүлэх, буруу ойлголт төрүүлэх зэрэг сайнаасаа илүү муу үр дагавартай болох нь тодорхой.
Шинж тэмдэг нэг. Худал ярьсандаа зэмлүүлсэн хүмүүс үүнийгээ цайруулахын тулд бүх хүчээ дайчилдаг. Тэд бий болсон нөхцөл байдлыг яршигтай удаан, шаргуу хэлэлцэхэд бэлэн байдаг. Худал яригчид сэдвээсээ хазайж, түргэн өөрчлөхийг эрхэмлэдэг.
Учир нь баригдах аюул буйг мэдэрдэг.
Шинж тэмдэг хоёр. Нарийн ширийн детальд анхаар. Тодорхой баримт, дэлгэрэнгүй үйл явдлын талаар гацаж, будилан ярьж байгаа хүний ярианд бүү итгээрэй. Ерөөсөө тийм зүйл болоогүй байх магадлал өндөртэй.
Шинж тэмдэг гурав...

15:23 - 2010-02-28 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Макро эдийн засгийн тогтворгүй байдал. Ажилгүйдэл ба инфляци / онол /

Бичсэн: huslen

Зах зээлийн тогтолцоонд эдийн засгийн тогворгүй байдал нь түүний мөчлөгт хөгжил, ажилгүйдэл, үнийн өсөлт зэрэг хандлагаар илэрдэг. Зарчмын хувьд эдийн засгийн мөчлөг нь  уналт, зогсонги байдал, өрнөлт, сэргэлт гэсэн үе шатыг өөртөө багтаах бөгөөд гэвч эрчимжилт үргэлжлэх хугацаа нь түүний хөгжлийн тодорхой нөхцөл байдлаас хамаардаг. Зах зээлийн эдийн засгийн мөчлөгт хөгжлийн шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Ихэнх эдийн засагчид, ялангуяа Дж.М.Кейнсийн дараагаар үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн өсөлт бууралт нь нийт зардал, түүний өөрчлөлтийн хэмжээнээс шалтгаалдаг гэж үзэх болжээ. Ажилгүйдэл нь мөчлөгийн, шилжилтийн, бүтцийн хэлбэрээр илэрдэг. Зах зээлийн тогтолцооны үйлчлэлийн хувьд авч үзвэл сү...

15:23 - 2010-02-28 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Үндэсний тооцооны систем, түүний үзүүлэлтүүдийг тооцох нь / бодлого дасгал, тест, хариу /

Бичсэн: huslen
Дасгал

 

1.     Хүснэгт 1.1 дээр АНУ-ын гурван жилийн (тэрбум доллараар) нэрлэсэн ҮНБ-ний хэмжээг харуулсан тоо мэдээ өгөгджээ.

Он

Нэрлэсэн

ҮНБ

Үнийн индекс

(хувь)

Бодит

ҮНБ

 

1929

1933

1939

104

56

91

121

91

100

-

-

-

 

 а). Дээрх 3 жилийн аль нь суурь он бэ?

б). 1929-1933 онуудад үнийн түвшин хэрхэн яаж  өөрчлөгдсөн бэ?

в). 1933-1939 онуудад үнийн түвшин хэрхэн өөрчлөгдсөн бэ?

г). Жил бүрийн бодит ҮНБ-ийг тооцно уу. ҮНБ-ний дефлятор ба инфляторыг ямар тохиолдолд та ашигласан вэ?

 

2.     Хүснэгт 1.2 дээр өгөгдсөн тоо мэдээг ашиглан дараах үзүүлэлтүүдийг тооцоолно уу.

а) Орлогоор тооцсон ҮНБ-ний хэмжээ.

б) Зарлагаар тооцсон ҮНБ-...

15:18 - 2010-02-28 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Нийт эрэлт, нийт нийлүүлэлт / онол /

Бичсэн: huslen

Эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн  үндсэн загвар нь нийт эрэлт (AD) ба нийт нийлүүлэлт (AS)хоёрын тэнцвэрээр дамжин илэрхийлэгдэнэ.

            Нийт эрэлт гэдэг нь үнийн дурын боломжит түвшинд хэрэглэгчдийн худалдан авахад бэлэн байгаа үндэсний үйлдвэрлэлийн бодит хэмжээтэй тэнцэх эдийн засгийн цогц нэгтгэл мөн. Нийт эрэлтийн загварыг график дээр дүрслэн харуулбал үнийн түвшин ба үндэсний бүтээгдэхүүнийг худалдан авах бодит хэмжээ хоёрын хоорондох хамаарлыг харуулсан сөрөг налалттай муруй байна. Үндэсний нийт бүтээгдэхүүний хэрэглээний (худалдан авалтын ) өөрчлөлтөнд үнэ ба үнийн бус хүчин зүйлс нөлөөлнө. Үнийн хүчин зүйлсийн нөлөөлөл нь бараа үйлчилгээний нийт эрэлтийн хэмжээний өөрчлөлтөөр дамжин тодор...

14:57 - 2010-02-28 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

I сэдэв. Үндэсний тооцооны систем, түүний үзүүлэлтүүдийг тооцох нь/ онол /

Бичсэн: huslen

Улс орны эдийн засгийн байдлын шинжилгээ нь бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн хэмжээ, үндэсний орлого, нийгмийн орлого ба зарлагын бүтцийг тусгадаг үндэсний тооцооны системд тулгуурладаг. Үндэсний нийт үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлдог үндсэн үзүүлэлт бол үндэсний нийт бүтээгдэхүүн буюу цаашид ҮНБ гэе. ҮНБ нь жилийн турш эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүх эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн өртгийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Ингэхдээ, үйлдвэрлэлийн бус бүхийл  үйл ажиллагааг (санхүүгийн болон, эцсийн бүтээгдэхүүнийг дахин борлуулахтай холбогдсон) хасаж тооцно. ҮНБ- ийг тооцохдоо цаашид дахин боловсруулсан болон дахин худалдах зориулалт бүхий завсрын бүтээгдэхүүнийг тооцдоггүй. Энэ нь үйлдвэр...

13:27 - 2010-02-28 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Холерикууд тураах эм, хоолны дэглэмийг их туршдаг

Бичсэн: huslen
Хүмүүс бид бие биетэйгээ огт адилгүй, өөр өөр. Тиймээс бүх хүмүүсийг нэг л аргаар аз жаргалтай байлгах боломжгүй. Үүнийг шинжлэх ухаан, одон орон, сэтгэл судлал, түүхийн туршлагаар баталсан. Энэ нь амьдралын хэв маяг, эрүүл мэндэд ч хамаатай. Тэгэхээр хүн бүр өөр өөрийн гэсэн хооллох арга барилтай байх хэрэгтэй.
Сэтгэлзүй, биологийн үүднээс хоолыг авч үзвэл:
Долоогоос дээш насны хүмүүсийг болжмор ба ууль гэж хоёр хэсэгт хуваадаг. Энэ хоёр хэсэгт зориулан сэтгэл судлаачид, эмч нар тусгай зөвлөгөө боловсруулжээ. Тэд болжмор, уулинуудын хоол идэх хүслийг био хэмнэлийн хувьд ангилан хуваасан байна.
Болжморуудын хоолны дуршил үдээс өмнө нэмэгддэг бол уулинуудынх үдээс хойш идэвхиждэг.
Уулинууд оройн хоолоо заавал идэх хэрэгтэй. Өглөөд А, С, В-ийн бүлгийн витамин хэрэглэхээ мартаж болохгүй. Харин орой мэдрэлийн системээ бэхж...

12:53 - 2010-02-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Таны мэдрэл сэтгэл хэвийн байна уу?

Бичсэн: huslen
“Энэ зууны өвчин” гэгддэг адгуу цухалдуу байдлаас болж бид ямагт сэтгэлийн зовиуртай байх болжээ. Өдөр тутам сэтгэл зовоосон явдалд бид яавал автагдахгүй байх вэ? Тийм эгзэгтэй мөчийг бид хэр зэрэг давж өнгөрөөж чадах вэ? Энэ асуултанд багцаалсан ч гэсэн хариу өгсөнөөр таны мэдрэл хэр байгааг мэдэж болохсон.
Та дараах асуултад “Тийм ч их биш”, “Маш их”, “Огт цочирддоггүй” гэсэн хариултыг өгч уурладаг эсэхээ мэднэ. Унших гэсэн сониныг чинь базаад хаячихсан байвал Ахимаг насны эмэгтэй залуухан бүсгүй шиг хувцаслачихсан бол Пиг дүүрэн хүнтэй автобусанд өөр хүн тантай нүүр тулан ярихад Г...

00:34 - 2010-02-28 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Анхаарал гэж юу вэ?

Бичсэн: huslen
Хүний сэтгэцийн амьдралыг түүний хүртэн         хүлээн авч байгаа юмс,үзэгдэл,тэдгээрээс хүнд төрсөн үзэл санаа, мэдрэмж,бодол сэтгэгдэл,болж өнгөрсөн зүйлийн тухай төсөөлөл, дүр төрхийн тасралтгүй урсгалтай адилтган үзэж болох аж. Энэ урсгал хүний хүрээлэн байгаа орчин, бусад хүмүүстэй харилцах харилцаа ,үйл ажиллагаа, өөрийн бие сэтгэхүйд гарч байгаа өөрчлөлтүүдээс үүсэх шинэ шинэ олон жижиг гол горхиор тасралтгүй хангагдан тэжээгдэж байдаг байна. Гэтэл бидний сэтгэхүйн үйл ажиллагааны энэ урсгал яагаад нэгэнт тогтон нуурлаж, эсвэл савнаасаа халин зүг бүр салан оддоггүй,тодорхой нэгэн гулдралаа алддагггүй юм бэ?
Анхаарал гэдгийг хүртэхүй, сэтгэхүй шиг сэтгэцийн ихээхэн онцгой процесс гэж үздэггүй байна. Гэтэл тэр нь хүртэхүй, ой, сэтгэхүйн тусын тулд “өөрийгөө золиослон ” хүний...

00:00 - 2010-02-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
Minii blogd tavtai moril
Blogt syliin yeiin bichleg ba tatah bolomjtoi link hyrgeh bolno.



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Google
Yahoo Mail
GoGo
Moroodol

Шинэ бичлэгvvд
- Like a g6
- egshiglen ft odnoo-yag odoo
- ham-so sexy
- Enrique Iglesias - I Like It
- justin bieber is 51 years old man genee
- step up 3 soundtrack
- A cool
- C_O_OL
- Ip Man 2
- Cool
- Garena hack
- Eclipse
- Iron man 2
- Lady Gaga - Telephone
- yahoo scanner

Найзууд
- WaRninG
- amigo
- huslen
- Админ